Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа.Хүүхдийн тусламжийн 108 утас хоногт 250-320 дуудлага хүлээн авч байна.2024 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар 92725 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 59520 дуудлага нь зорилтод, 33205 нь зорилтод бус дуудлага байжээ.Нийт зорилтод дуудлагын 11916 нь хүүхэд хамгааллын дуудлага байсан бол зөвлөгөө хүссэн 5065, мэдээлэл хүссэн 42451 дуудлага бүртгэгджээ.Нийт дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар буурсан байна.108 утас руу зарим иргэд андуурч залгах, хүүхдүүд тоглоом хийж ярих нь элбэг байдаг. Нийт дуудлагын 40 орчим хувийг зорилтод бус дуудлага эзэлж байна.Харин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр энэ оны 11-р сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хамгаалалтад авах шаардлагатай 278 хохирогч хүүхдийг хүлээн авч, холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн.Гэмт хэргийн хохирогч, асран хамгаалагчгүй болсон хүүхдүүдийг энэ төв хүлээж аваад, дүүргийн болон орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнд холбон зуучилдаг. Мөн бусад дүүргийн түр хамгаалах байр, асрамж халамжийн төв рүү хуваарилдаг байна.2024 онд 278 хүүхэд түр хамгаалах байраар үйлчлүүлсний 174 хүүхэд ар гэртээ эргэн нэгджээ.Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байранд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн 54.8 хувь нь төрсөн эцэг, эх нь архины хамааралтай байдлаас үүдэн үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан