Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Баянзүрх дүүргийн “Хүүхдийн зөвлөл”-ийн чуулган болж байна

Баянзүрх дүүрэг 2024 оны Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Хүүхдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хийж хэрэгжүүлж буй ажилдаа хүүхдүүдийн тулгамдаж буй асуудал, санал санаачилгыг тусган ажиллаж байгаа.

Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханы санаачилгаар өнөөдөр “Хүүхдийн зөвлөл”-ийн ээлжит хурал болж байна. Хуралдааны өмнө “Хүүхдийн зөвлөл”-өөс 3000 гаруй хүүхдийн саналыг хүлээн авч, түүнийгээ нэгтгэх салбар хуралдаануудыг зохион байгуулсан.

Эдгээр салбар хуралдаанаас гаргасан санал санаачилгаа дүүргийн удирдлагуудад хүргүүлэн ажиллаж байгаа нь тэдний дуу хоолой орон нутгийн хэмжээнд бодлого боловсруулах түвшинд хүрч буй юм. Тиймээс цаашид Баянзүрх дүүрэг Хүүхдэд ээлтэй дүүрэг болон хөгжих, хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэхэд нэг алхам урагшилж буйг тус чуулганд оролцогчид хэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан