Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
БЗД: ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих “Баянзүрх нэг зүрх” төв болон

Баянзүрх дүүргийн Жижиг, Дунд Үйлдвэрлэл Эрхлэгчдийн “Нэг зүрх манлайлал” Холбоо /ГҮТББ/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт дурджээ.

1. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийг тогтворжуулах, зээлжих чадавх болон санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, бизнесийн ур чадварыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийхэд шаардлагатай судалгааг хийн мэдээллийн санг бүрдүүлэхэд хамтран ажиллах,

2. Мэргэжлийн баг бүрдүүлэн дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг орон нутгийн нөөц баялагт тулгуурлан тодорхойлох, тэдгээрийг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, зах зээлд таниулах арга хэмжээ зохион байгуулах,

3. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа хөнгөлөлттэй зээл, батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн өгөөж, үр ашгийг өсгөхөд хамтран ажиллах,

4. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд таниулж борлуулалтыг өсгөхөд дэмжлэг үзүүлэх,

5. Төрийн байгууллага болон үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтад Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дангаар болон кластераар ажиллан нийлүүлэх боломжийг судлан холбох, худалдан авалтыг тогтворжуулахад хамтран ажиллах,

6. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, борлуулалтыг дэмжих, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг өсгөх зорилгоор хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулах төрөл бүрийн үзэсгэлэн худалдаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулах,

7. Хамтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг талууд тус тусын цахим хуудсанд байршуулж, тогтмол шинэчлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэргээр хамтран ажиллаж ЖДҮ эрхлэгч нарт таатай нөхцлийг бүрдүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан