Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Өвлийн улиралд огцом өгсүүр, уруу замуудад иргэд, жолооч нар ашиглах боломжтой давс, бодис хадгалах 48 сав байршууллаа

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр

✅Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт

✅Шинээр томилогдож буй удирдах албан тушаалтнуудын танилцуулга

✅Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл

✅Хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээлэл

✅Төлөвлөгөөний талаарх мэдээлэл

Зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Баянзүрх дүүргийн хэмжээнд гол болон туслах авто замуудад зохиомол түгжрэл үүсэх, халтиргаа гулгаатай авто замуудад тээврийн хэрэгсэл байршуулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд тусгаарлагч хайс байршуулсан. Цаашид шаардлагатай хороодод мөн байршуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цэвэрлэгээ, засвар арчлалт дээр анхаарах, эвдэрсэн тохиолдолд дүүрэгт мэдэгдэж ажиллах хэрэгтэйг онцолсон.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд давс бодисны нөөц бүрдүүлэлт 59 хувьтай байгааг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Билэгсайхан шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Мөн Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтсийн дарга Т.Хаш-Эрдэнэ Хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээллийг хүргэлээ.

Өвлийн улиралд огцом өгсүүр, уруу замуудад иргэд, жолооч нар ашиглах давс, бодис хадгалах 48 сав байршуулаад байна. Үүнээс гадна давс бодисны нөөц бүрдүүлэлтийг энэ сард багтаан 100 хувьд хүргэхээр ажиллаж байгаа юм. Шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, инженерийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах, давс бодисны нөөц, машин техникийн бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан