Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Баянзүрх дүүрэг: Одоогийн байдлаар нийт 2,015 тонн давс, бодис нөөцлөөд байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж буй байгууллагууд техникийн бэлэн байдал, давс бодисны нөөцөө бүрдүүлсэн эсэхийг шалгалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд 4,700 тонн давс, бодис худалдан авалт хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 2,015 тонныг бүрдүүлээд байна. Иймд

✅Худалдан авалт хийгдэж байгаа давс, бодисны нөөц бүрдүүлэлтийг 11 сарын эхний 10 хоногт багтаан дуусгаж бэлэн байдлыг хангах

✅Нөөцөлсөн давс бодисны чанарыг алдагдуулахгүй стандартын дагуу хадгалах

Зэрэг үүрэг даалгаврыг энэ үеэр өгсөн юм. Нэмэлт мэдээлэл хүргэхэд Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 2,628,000 м.кв зам талбайн цэвэрлэгээг 5 байгууллага хариуцан цэвэрлэгээ, үйлчилгээ хийж гүйцэтгэдэг. Эдгээр байгууллагууд давс бодисны нөөцөөс гадна техникийн бэлэн байдлаа ч хангах ажлыг зохион байгуулж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан