Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
СИНГАПУР УЛСЫН ХОТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛНЭ

 

Сингапур Улсын “Township” төлөвлөлт,  түүний дотор “community based”  концепц,  мөн Шинэ хот төлөвлөлт, дахин төлөвлөгдсөн хотыг хөгжүүлсэн туршлагууд нь хөгжиж буй орнуудын анхаарлыг татдаг. 
Тус улсад ажиллаж байгаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны удирдлага, хот төлөвлөгчид эдгээр тодорхой яриа хэлцлүүдийг хийж байна. 

Өнөөдөр (2024 оны Арван хоёрдугаар сар сарын 3) Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн Конг Ви Мунтэй уулзлаа. 
     Энэ үеэр, Township төлөвлөлтийг монголд нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцав. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сингапур Улсын зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх, барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Үндэсний орон сууцны корпорацийг байгуулахад  эрх зүйн орчныг шинэчлэхэд Сингапурын туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар боллоо.

 Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 54 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд манай хоёр орон эдийн засаг, агаарын харилцаа зэрэг салбарт хэлэлцээр байгуулж хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэн. Цаашид хоёр орны хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын чиглэлээр хамтын ажиллагаандаа ахиц гаргахын төлөө идэвх чармайлттай, үр дүнтэй хамтран ажиллахаа талууд илэрхийллээ. 

Энэ уулзалтын  үеэр Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын  яам болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан