Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 1620 иргэний газрын нөхөн олговрыг шийдвэрлээд байна

“Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Уг төслийн хүрээнд 158 га талбайд 12 мянган айлын орон сууцыг барих бөгөөд өнөөдрийн байдлаар 1620 иргэний газрыг чөлөөлж, нөхөн олговрыг шийдвэрлэлээ. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу “Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд газар чөлөөлөлтийг зохион байгуулж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас тухайн нөлөөлөлд өртөж байгаа иргэдээс “Сэлбэ” дэд төвийн төслийг дэмжиж байгаа эсэх талаар санал асуулгыг авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 96.5 хувь нь дэмжсэн учраас нөхөн олговортойгоор газар чөлөөлөх ажлыг эхэлсэн.Өнөөдрийн байдлаар нийт нөлөөлөлд өртөгч иргэдээс 1633 иргэнтэй гэрээ байгуулсан. Үүнээс нийслэлийн Засаг даргын 30 удаагийн захирамжаар 1620 иргэний нөхөн олговрын хөрөнгийг шийдвэрлээд байна. Бидний одоо ажиллаж буй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сэлбэ” дэд төвийн эхний ээлжийн тендер зарлагдаж, зарим талбайд цэвэрлэгээ үйлчилгээг хийсэн, зарим хэсэгт буулгалт явагдаж байна” гэлээ.“Сэлбэ” дэд төвийн газар чөлөөлөлтийн нэг онцлог гэвэл иргэд байшингийн суурь, нурж, элэгдсэн барилга байгууламж зэргээ буулгахгүйгээр орхисон ч болно. Улаанбаатар хотын зүгээс газраа чөлөөлүүлсэн айлуудын хашаа, гэр, байшингийн суурь, үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан