Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүдийн ажилтан, албан хаагчид хамтран 9, 11-20 дугаар хороодын айл өрхүүдэд хяналт, шалгалт явуулж, зөвлөн туслахаар өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай аян зарлалаа.Аяны хүрээнд албан хаагчид сайжруулсан түлшний нөөц, хангалт, борлуулалт, түгээлт болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зуухны аюулгүй байдлыг шалгах, угаар мэдрэгчийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, түүхий нүүрсний хэрэглээг хянах юм.Мөн түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг айл, өрх бүрээр нэг бүрчлэн шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулан, угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, сайжруулсан түлшний галлагаанд зөвлөмж мэдээлэл өгч ажиллана гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан