Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Моника Левински Б.Клинтоны тухай ном бичиж байна
1990-ээд онд дэлхий нийтийг шуугиулж явсан Моника Левински хэмээх бүсгүй  өнөөдөр санах хүн бараг алга болжээ. Цагтаа Цагаан ордны эзнийг суудлаас нь унагах шахан, хэвлэлийн од болж явсан тэрээр өнөөдөр хэн ч үл анзаарагдан Нью-Йоркт амьдарч байна.  
Ерөнхийлөгч Билл Клинтонтой нууц амрагийн холбоо тогтоосноороо дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж, энэ асуудлаас болж ноён Ерөнхийлөгч огцрохдоо тулж байсан 1990-ээд оны их дуулианаас хойш Моника Левински олны нүднээс холхон байхыг хичээсний дүнд өнөөдөр тэрээр бараг мартагдаж орхиж.
Залуу байсан үеэсээ хавьгүй жин нэмж, эв хавгүй хувцасласан 40 орчим насны энэ эмэгтэйг тэртээ 14 жилийн өмнө олон улс даяар шуугиан тарьсан өнөөх Моника Левински гэж танихад ч бэрх болжээ. Аль хэдийнэ 39 хүрсэн ч одоо хүртэл хүнтэй гэрлээгүй тэрээр нэгэн үе өндөр үнэтэй байр хөлслөн амьдарч байгаад одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа аж. Тэрээр сарын 7450 ам.долларын хөлс төлдөг түрээсийн байрнаасаа ээжийнх рүүгээ нүүж ирээд нам гүм амьдарч буй гэнэ.

Гэхдээ тэрээр бас ч зүгээр суугаагүй. АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбогдсон явдлаа нэгд нэгэнгүй өгүүлсэн томоохон ном гаргахаар ажиллаж байгаа аж.   Номондоо тэрээр Билл Клинтонтой үүсгэсэн харилцаа болон Цагаан ордны ажилтан Томас хэмээх залуугаас хүүхэдтэй болоод алдсан гээд өөрийнхөө амьдралын түүхийг өгүүлэх аж.
Моника Левински өөрийнхөө дэгдээсэн шуугианаас хойш олны хараанаас зугтахын тулд 2005 онд Лондоны Эдийн засгийн сургуульд нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр магистер хамгаалсан юм. Түүний магистрын судалгааны ажил “Шүүх хурлаас өмнөх хувь хүний талаарх хэвлэлийн мэдээлэл, гуравдагч хүний нөлөөнд судалгаа хийх нь” гэсэн нэртэй байжээ.
Б.Сэвжидмаа


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан