Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймагт ажиллав

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Сургалтыг нээж, Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Эрхбаяр нар үг хэллээ.Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, авлигатай тэмцэх арга барилд нийтийн албан тушаалтнуудыг татан оролцуулах, авлигаас урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг сэдвээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Балдандорж, Ж.Мөнхжаргал нар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.Сургалт хэлэлцүүлэгт аймаг, сумдын ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон ажлын албаны 200 гаруй албан тушаалтан хамрагдсан бөгөөд НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Ховд аймгийн удирдах албан тушаалтнууд авлигын эсрэг нэгдэж буйгаа илэрхийллээ гэж АТГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан