Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Т.Дүүрэнгийн холбогдсон хэрэгт улстөрчид холбоотой юу

Б.БАЯР

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны арваннэгдүгээр сарын 28-нд болсон. Түүний өмнөхөн бөөн явдал өрнөсөн. Хамгийн дуулиантай нь МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас баривчилсан явдал байв. Түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьсон. Тэр нь талдаа орж байна. Т.Дүүрэнгийн тухайд БОАЖ-ын сайдын зөвлөх байхдаа сайдынхаа оролцоотой томоохон тендерийн будилаанд оролцсон тухай эх сурвалжууд мэдээлсэн. Н.Цэрэнбат нь сайд байхдаа албан үүрэг, бүрэн эрхий байдлаа урвуулан ашиглаж “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийн хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага нөхцөл хангахгүй ХБНГУ-ын нэгэн компанитай байгуулсан. Үүний улмаас Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Ийм хэрэгт шалгагдаж байгаа аж. Түүний зөвлөх байсан Т.Дүүрэн уг хэрэгт холбогдсон. Тэрээр “…Хууль бусаар бусдад нөлөөлж улсад их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байна.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн бас нэг том дүнтэй тендерийн асуудал яригдсан. Тодруулбал,  МҮХАҮТ-ын зарим удирдлагын оролцоотой 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд үүсгэн байгуулагдсан нэр бүхий компани “Эрдэнэт үйлдвэр”-ээс 120 тэрбум төгрөгийн тендер авсан. Тэр мөнгөнөөс захирал П рүү нь 24 тэрбум, нягтлан бодогч Ц руу нь 15 тэрбум төгрөг нь очиж, МҮХАҮТ-ын нэг удирдлагын хувийн компани руу 500 сая төгрөг “…Зээл” хэмээн шилжжээ.Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаагаар “Эрдэнэт үйлдвэр”-ээс тендер авсан асуудлынх нь оролцогчид улам нэмэгдсээр байгаа аж. Улстөрчдөөр хүрээгээ тэлж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Ер нь бол энэ гэрээний асуудал МҮХАҮТ-аас гадна дээр хэлсэнчлэн нэр бүхий томоохон улстөрч, бас “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалтан, “К” компанийн захирал нарын түншлэл гээд өргөжих хандлагатай болжээ.Үүнээс гадна, энэхүү “Эрдэнэт үйлдвэр”-ээс 120 тэрбумын гэрээ авч чадсан мөнөөх компани руу МҮХАҮТ-ын данснаас 2022 оны арванхоёрдугаар сард 2 сая ам.доллар шилжсэн байж болзошгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 240 (7484)

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан