Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Ерөнхийлөгчийг хамгаалсан намынх нь рейтинг огцом унажээ

  Б.БАЯР

Ерөнхийлөгчийнх гэнэтийн шийдвэр Өмнөд Солонгосын улс төрийг сүүлийн хэдэн өдөро нэлээд бужигнаантай байлгаж байна. Үүнтэй холбоотой анхаарал татахуйц зарим үйл явдал өчигдөр боллоо.Ерөнхийлөгч Юн Сог Ёлын харьяалагддаг Ардын хүч намын гишүүд өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламентаар хэлэлцэх байсан импичментийн эсрэг байж, хуралдаанд очилгүй уг асуудлыг унагасан. Ингэж ерөнхийлөгч Юн Сог Ёлыг хамгаалж албан тушаалд нь үлдээсэн. Ардын хүч намынхан нь бодлоо өөрчилснөө өчигдөр зарлалаа. Тус намын дарга Хан Лон Хун “Дараагийн санал хураалтад оролцоно. Импичментийг дэмжинэ” гэж мэдэгдэв. Тэрээр “Импичментийг дэмжихээс өөр арга зам алга” гэв.Ингэсэн нь ерөнхийлөгчийг хамгаалсан дээрх үйлдлийнх нь дараа Ардын хүч намын рейтинг огцом унасантай холбоотой бололтой.Тэгвэл Хан Дон Хуны мэдэгдлийг дараа ерөнхийлөгч Юн Сог Ёл телевизээр үг хэллээ. Тэрээр “Онц байдал зарласан маань зөв байсан” гэж мэдэгдлээ. “Ерөнхийлөгч Юн Сог Ёлын тухайд онц байдал зарласнаа зөвтгөхийн зэрэцээ “Намайг хуйвалдаан зохион байгуулсан гэж буруутгаж байгаа нь өрөөсгөл байна. Миний бие улс үндэстнээ хамгаалах, төрийн үйл ажиллагааг хэвийн байдлаар явуулахын тулд онц байдал зарласан” гэжээ.Мөн тэрээр “Сөрөг хүчнийхэн импичментийг улс төрийн зорилгоор ашиглаж байна. Үүний эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ” гэв.“Энэ нь ерөнхийлөгч Юн Сог Ёлын онц байдал зарласан гэнэтийн шийдвэрээс болоод Өмнөд Солонгост өрнөж буй үйл явдлыг улам түргэтгэх үйлдэл боллоо” гэж ажиглагчид дүгнэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 241 (7485)

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Хамгийн их уншсан