Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Toyota prius” машины үнийг системээс автоматаар үнэлэх туршилт эхэллээ

Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ГЕГ-аас хүнд сурталгүй, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг өнгөрсөн оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлж эхэлсэн байна. “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв” ажиллаж эхэлснээр гаалийн бүрдүүлэлтийг хялбарчилж, боловсронгуй болгож, үйлчлүүлэгч, ААН, иргэдийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх, хууль ёсны гадаад худалдааг дэмжих зорилтыг хэрэгжүүлж байна.Дээрх ажлын хүрээнд 2024 оны 11-р  сарын байдлаар улсын хэмжээнд 117.6 мянган суудлын автомашин импортолсноос 88 хувийг нь Япон улсаас импортолсон бол үүний 94 хувийг импортлогчийн мэдүүлсэн үнээр гаалийн үнийг тогтоосон байна.Туршилтын хугацаанд нийт 8 мянга гаруй “Toyota pruis” маркийн суудлын автомашины бүрдүүлэлт хийгдсэнээс улаан төлөвт байгаа 47.1 хувийг бүрдүүлэлтийн үнийг системээс автоматаар үнэлсэн. Энэ нь хугацаа хэмнэсэн, чирэгдэлгүй үйлчлүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Иймээс иргэн, ААН та бүхэн мэдүүлж буй тээврийн хэрэгслийнхээ үнэ болон холбогдох зардлуудыг үнэн зөв мэдүүлснээр цахимаар бүрдүүлэлтээ хийж өөрийн цаг хугацаагаа хэмнэх олон давуу талтай болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан