Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын цогц тусламж үйлчилгээтэй болно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвөөс Эрүүл насжилтын 2021-2030 оны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа зөвлөснийг хүлээн авч Монгол Улсад Эрүүл насжилтыг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл насжилт хөтөлбөрийн ахлагч Микико Канда, Эрүүл насжилт хөтөлбөрийн мэргэжилтэн Април Сивон нар Монгол Улсад Эрүүл насжилтын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Тэднийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаныхан хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ДЭМБ-аас баталсан Эрүүл насжилтын төлөвлөгөөний хүрээнд дунд хугацааны төлөвлөлт хийх, ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар мэдээлэл солилцлоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан