Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2024.12.20/ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байр бий болох тооцоолол гарсан.

Хүн ам зүйн бага төрөлттэй холбоотойгоор 2028 он хүртэл ажиллах хүчний хомсдол үүсэх судалгаа гарсан ба жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол үүсэж байна.

Өндөр бүтээмж, өндөр цалинтай уул уурхай, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт гадаадаас ажиллах хүчний хязгаарлалт тогтоож, дотоодын ажиллах хүчээ эдгээр салбарт түлхүү ажиллуулахыг дэмжинэ.

Харин барилга, зам, боловсруулах үйлдвэр зэрэг улирлын шинж  чанартай бүтээн байгуулалтын салбаруудад гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг УИХ-аас баталсан бодлогын баримт бичигт тусгагдсан хүрээнд Засгийн газар уян хатан шийдвэрлэж болох асуудлыг хуулийн төсөлд тусгалаа.

Мөн гаднаас ажиллах хүч авах зөвшөөрлийг 2 сар хүлээдэг хүнд суртлыг арилгаж, цахим хэлбэрэээр авах боломжийг нээнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Хамгийн их уншсан