Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Жагсагчдын шаардлагыг хүлээн авав​​​​​​​

 

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Д.Дондогмаа, УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг болон албаны бусад хүмүүс 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр жагсагчдын төлөөлөлтэй уулзан, шаардлагыг хүлээн авлаа.

Тэрхүү шаардлагад, УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд гадаадаас ажиллах хүч авахад хязгаарлалт тогтоохгүй байхаар тусгасан нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөнийг дурдаад, УИХ-ын гишүүд өргөсөн тангарагаасаа няцсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс тэдгээр гишүүдийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх тухай агуулгыг тусгажээ.

УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, “Энэхүү шаардлагыг УИХ-ын даргад танилцуулна. Олон нийтийн санаа бодолд үл нийцэх аливаа асуудлыг анхаарч ажиллах бодлогыг УИХ-ын дарга баримтлан ажиллаж байна. Иргэн хүн хууль тогтоох байгууллагад хандаж, өргөдөл, гомдлоо гаргах, байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй. Та бүхний шаардлагыг хуулийн дагуу судлан үзэж, хариу өгнө” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан