Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 онд ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх 2025 онд ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа талаар Москвагаас Бээжинд суугаа элчин сайд 12-р сарын 27-нд мэдэгдсэнийг Оросын төрийн хэвлэлд иш татан мэдээлжээ. Хятадын гадаад харилцааны яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар Ши Жиньпинийг Орос улсад айлчлал тухай мэдээллийг нотлоогүй ч  хоёр орны харилцаа бүх түвшинд ойр нягт байгааг цохон тэмдэглэсэн байна.ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард Хятадад айлчилж, Украин руу хэдэн мянган цэргээ оруулахаасаа хэдхэн хоногийн өмнө "хязгаарлалтгүй" түншлэлээ зарласан. Тэрээр мөн энэ оны 5-р сард дахин сонгогдсоныхоо дараа дахин Бээжинд айлчилж, Орос Хятадын харилцааны "шинэ эрин" үе ирснийг мэдэгдсэн юм. Хятадын дарга Ши Жиньпин 2023 онд гурав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгцээ л ОХУ-д төрийн айлчлал хийсэн юм. Оросоос Хятадад суугаа элчин сайд Игор Моргулов Моргулов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа "АНУ болон түүний холбоотнуудын Ази, Номхон далайн бүс нутагт өөрийнх нь эсрэг дарамт шахалтаа нэмэгдүүлж байгаа зэрэг бидэнтэй адил сорилттой тулгарч байгаагийнхаа хувьд  Хятад улс Украины дайны суурь шалтгааныг ойлгодог юм. НАТО мөн Ази номхон далайн бүс нутагт цэргийн дэд бүтцээ шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна. Орос, Хятад хоёр АНУ-ын энэ бодлогод хамтран хариу барих ёстой" гэсэн байр суурь илэрхийлжээ.Хятад улс Бразилтай хамтран Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг дэвшүүлж, байлдааны шугамыг одоо байгаагаар нь тогтож, хоёр талын аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан үзэхийг уриалж байна. Орос улс эдгээр саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. НАТО-д гишүүнээр элсэх тухайгаа багтаасан дайныг зогсоох тухай өөрийн төлөвлөгөөг санал болгосон Украин улс Хятад-Бразилийн дээрх санаачилгыг Москвагийн ашиг сонирхолд нийцсэн гэж үзээд хүлээж авахаас татгалзаж байгаа юм.

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must haryat guilagchinguud
Хамгийн их уншсан