Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
ХЭҮК-ын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны ээлжит хуралдаан боллоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны ээлжит хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ХЭҮК-ын хурлын танхимд боллоо.Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм байгуулагдсанаас хойш Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн 180 орчим гомдол, мэдээллийг хүлээж авч шийдвэрлэсэн. Мөн Хүний эрх хамгаалагчийн хороо нь 2023 онд 2, 2024 онд 7 дүгнэлт гаргасан. Мөн хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн асуудлаар Комиссын гишүүний 23 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.Энэ удаагийн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн хороонд ирсэн гомдлын хүрээнд хуулийн дагуу ажиллагаа хийн боловсруулсан Хорооны дүгнэлтийн төслийг хэлэлцлээ.Мөн Хүний эрх хамгаалагчийн хорооны ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Хорооны гишүүдийн боловсруулсан саналын төсөл болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн сэдэв, “Өмгөөлөгч, сэтгүүлч хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал” судалгаа болон “Өмгөөлөгч, сэтгүүлч хүний эрх хамгаалагчдын шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны шийдвэр”-т хийж буй дүн шинжилгээний явцын талаар танилцуулж, санал солилцов.Хуралдаанд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хорооны гишүүн Ц.Отгонтунгалаг, Ч.Ундрах, Ц.Оюунбаатар, Э.Сундуй, онлайнаар Л.Баасанжав, Ч.Өнөржаргал, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, референт Д.Мөнхтуяа, мэргэжилтэн Б.Наранжаргал, Ц.Рэнцэндулам, Хороо хариуцсан ажилтан А.Балдангомбо нар оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан