Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Д.Мөнхбаатар: Улаанбаатар хотод яндангүй бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, төвлөрсөн гурван хогийн дээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх сарын 15-нд батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг хууль батлагдсанаар Улаанбаатар хотын яндангүй бүсийг тогтоох эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр ирэх онд нийт 40.000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ.  Мөн их, дунд багтаамжийн 1278 автобус бүртгэлтэй байгаагаас өдөрт 1130 автобус иргэдэд үйлчилдэг. Ирэх онд 1016 автобусыг газны хэрэглээнд шилжүүлнэ” гэв.

Түүнчлэн ирэх оронд 4400 орчим айлыг орон сууцанд хамруулна. Тодруулбал, Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 520 орон сууц, дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 3’858 орон сууц ашиглалтад орох юм.

Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулан хотын төвлөрлийг сааруулан нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд дэд төвүүдийг бий болгон иргэдийг эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн  хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • 2025 оны Засгийн газраас "Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг уялдуулан хуулийн хугацаанд нь гарган батлуулах,
  • Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,
  • Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах,
  • Байгууллагууд гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдөж ажиллах,
  • Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, инженер хангамжийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа, шуурхай бэлэн байдлыг хангаж ажиллах зэрэг үүрэг өгсөн юм.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан