Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэх ТЭЗҮ-ийг боловсруулжээ

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо гурван улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар баталсан.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулагдсан Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийг судлах хамтарсан Ажлын хэсгийн гуравдугаар хуралдааны протоколоор гадаад худалдааны ачаа тээврийн тоо хэмжээний таамаглалыг 2025-2050 онуудаар, ТЭЗҮ боловсруулах нэгдсэн төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах Техникийн ерөнхий даалгаврыг тус тус батлуулсны дагуу “Төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Орос, Хятадын талууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр байгуулагдах төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгалаа.

Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридор нь 5975 км үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын талаас Жининь-Эрээн чиглэлийн 328 км, ОХУ-ын талаас Наушки-Улаан-Үд чиглэлийн 254 км төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулаад байгаа бол Монголын талаас Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн 1087 км хоёр дахь төмөр замыг барихаар ТЭЗҮ-дээ тусгасан.

Урьдчилсан тооцоогоор 2030 он гэхэд Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлд 58.6 сая тонн, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд 64.3 сая тонн ачаа тээвэрлэх хэрэгцээ үүсэхээр байна. Энэ өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах зорилгоор хос зам барьж, өртөө хоорондын зайг 20 км болгон өртөө, зөрлөгийн тоог цөөлж, автомат хориглолын системийг нэвтрүүлж, нийт замыг цахилгаанжуулснаар 2030 он гэхэд Сүхбаатар-Замын-Үүд чиглэлд жилдээ 50.6 сая тонн, 2050 он гэхэд жилдээ 90.7 сая тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай болно гэж тооцоолж байна.

Төслийн хүрээнд Замын-Үүд өртөөний шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөх юм.

Мөн Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсын Тээврийн дэд сайд нарын түвшний уулзалтыг 2024 оны долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж, Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-4 коридорын дагуух олон улсын тээвэрлэлтийг албан ёсоор эхлүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр Азийн авто замын сүлжээний АН-3 болон АН-4 гэсэн 2 коридороор олон улсын автотээвэрлэлт хийгддэг боллоо гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Хамгийн их уншсан