Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Нам төрийн санхүүжилт олгох, төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, тайлагнахтай холбоотой журам батлав

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 27 дугаар хуралдаанаар Улс төрийн намд төрийн санхүүжилт олгох, дэмжлэг үзүүлэх, намын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн ил тод байдлыг хангах, тайлагнах, мэдээлэх харилцааг зохицуулсан журам баталлаа.

Улс төрийн намын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Намд төрийн санхүүжилт олгох, төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг хянах, дүгнэлт гаргах, тайлагнах, нийтэд мэдээлэх, намын баримт бичиг, мэдээллийг цахим хуудсанд байршуулах, шинэчлэх, хариуцлага тооцохтой холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн төрийн аудитын байгууллагын саналыг харгалзан сонгуулийн төв байгууллага батална.” гэж заасны дагуу Үндэсний аудитын газар болон улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтээс санал авч уг журмын төслийг боловсруулсан юм. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим хуудаст журмын төслийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд байршуулж, эрх болон хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээд дэх хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 16, 24-ний өдөр 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд тус тус зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 27 намын 60 гаруй гишүүн оролцож саналаа өгчээ. Үндэсний аудитын газраас 26 санал ирснийг журмын төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллыг тодорхойлон тайлагнах журмыг сонгуулийн төв байгууллагатай хамтран энэ хуульд нийцүүлэн батална.” гэж заасны дагуу Сангийн сайд, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан тушаалаар “Улс төрийн намын санхүүгийн тайлангийн бүтэц, тайлагнах журам”-ыг батлав.

Дээрх журмуудыг албажуулсны дараа Сонгуулийн ерөнхий хорооны цахим сайтад нийтэлнэ.

2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуульд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.” гэж заасан. Нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлж, бүртгүүлэх хугацааг хойшлуулсан нь Улс төрийн намын тухай хуулийн бусад зохицуулалтыг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор холбогдох журмуудыг ийнхүү баталж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан