Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Р.Чингис: Намайг төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр гүтгэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ЗГ-ын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Бригадын генерал Р.Чингис мэдэгдэл гаргасан байна.

Тус мэдэгдэлдээ, "Монгол Улсын иргэн Рэнцэндоржийн Чингис миний бие 2021 оноос Дотоодын цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж ирлээ. 2025 оны 1-р сарын 07-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр, “Дотоодын цэргийн командлагч Р.Чингис өөрийн дүүгийн хамт жагсаал цуглааныг санхүүжүүлж байна” гэсэн ор үндэслэлгүй мэдэгдлийг олон нийтэд хандаж хийсэн. Энэ худал мэдээллийг үндэслэн тухайн өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Би цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Ерөнхий сайдын хэлсэнчлэн миний бие ямар нэгэн жагсаал цуглааныг санхүүжүүлээгүй, ийм зорилготой аливаа үйлдэл, эс үйлдлийг огт хийгээгүй болохоо үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагын зүгээс надаас тодруулга, тайлбар авсан зүйл ч огт байхгүй.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн эрх, эрх чөлөө, амар тайван байдлыг хамгаалах албанд үе дамжин нэр төртэйгээр зүтгэж байгаа төрийн тусгай алба хаагчийн хувьд ийм бодлогогүй, хариуцлагагүй, увайгүй үйлдлийг хийх нь байтугай ийм сэдэл ч миний санаанд төрөхгүй гэдгийг би бат итгэлтэй хэлнэ. Өнгөрсөн хугацаанд албан үүргээ гүйцэтгэх явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр над руу чиглэсэн худал мэдээлэл, доромжлол, зохион байгуулалттай гүтгэлэг дайралтууд олонтаа ирж байсан ч төрийн хүний ёсоор хүлээцтэй хандаж элдэв хариу тайлбар хийж байсангүй. Харин намайг ингэж төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр, амны зоргоор гүтгэж байгаа нь миний болон манай гэр бүлийн нэр хүндэд халдсан хэрээс хэтэрсэн ноцтой асуудал тул энэ тухайд хуулийн байгууллагад хандаж шалгуулан шийдвэрлүүлэх болно" гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан