Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 13 байршлын уулзварыг өргөтгөнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ЕБ-ын сургууль, цэцэрлэг болон нийслэлийн хэмжээнд халиа тошин үүссэн нөхцөл байдлын, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.Өнөөдрийн байдлаар “Хот төлөвлөлт, судалгааны институт” нь трамвай, авто замын ангилал, зэрэглэл дээшлүүлэх, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах зэрэг арван төслийн зураг төсвийг гаргаж байна. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа хүртэл явах трамвайн дундаж хурд 20-40 км/цаг бөгөөд нэг чиглэлд 1300 орчим хүн зорчих боломжтой. Уг төслийн зураг төсвийг ирэх сард батлуулахаар ажиллаж байна.

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 13 байршилд уулзварыг өргөтгөнө.Үүнд 32-ын тойрог, МУИС-ийн уулзвар, Зоос гоёлын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Хөгжим бүжгийн коллежийн уулзвар, МИС-ийн уулзвар зэрэг багтсан. Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, ирэх сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байна. Харин төсвийг ирэх сарын 20-нд боловсруулж дуусгана” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан