Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд ГУББГ-аас халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.Тодруулбал, 9 машин механизм, 20 гаруй инженер, техникийн ажилчид урьдчилсан төлөвлөгөөний дагуу өдөр бүр 3-4 байршилд тогтмол хөрсний усны урсгалыг сааруулах, айл өрхийг нүүлгэх, суваг татах, гарсан мөсөөр далан босгох, илүүдэл мөсийг тээвэрлэх зэрэг ажлыг үе шаттай хийж байгаа юм.

Мөн дүүргүүдийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран үерийн хамгаалалтын барилга, байгууламжгүй халиа тошин ихэссэн байршлуудад нэмэлтээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажиллаж буй. Энэ хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжтай томоохон хэсэгт өндөр хүчин чадалтай техник ашиглахыг зорьж байгаа бол гарц, хоолой гаргах, нүхэн болон гүүрэн гарцыг нээх зэрэг ажлыг зайлшгүй хүний гараар хийж байгааг албаныхан онцолж байлаа.Халиа тошин үүсэж буй шалтгааны талаар ГУББГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Зуны улиралд борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор тухайн байршилд хөрсний ус гарах, хөрсний усны түвшин нэмэгдэх, байнгын урсацтай гол горхи, булаг, шанд сэргэх хандлагатай байдаг. Үүнээс үүдэн халиа тошин үүсдэггүй байсан газруудад ч халиа үүсэх нөхцөл бүрддэг. Мөн айл өрхүүдийн буруутай үйл ажиллагаанаас буюу амины орон сууц барихдаа газар ухаж, булаг, шанд хөндсөн тохиолдолд халиа тошин үүсэж болно. Түүнчлэн хөрсний ус байнгын дулаан газар руу татагдаж байдаг тул галлагааны улиралд шалны халаалт, ханын пийшинтэй айл өрхөөс хөрсний ус гарах тохиолдол элбэг байдаг. Иймд иргэдийг халиа тошин үүсдэг газарт булаг, шанд ихтэй байршилд газар авахгүй байхыг зөвлөж байна” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан