Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна

Ахмад настны тухай хуульд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд Цагаан сар болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор хуульчилсан.Энэ онд шинээр "Насны хишиг"-ийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 65 нас хүрсэн ахмад настан та ehalamj.mn-ээр, эсвэл Халамжийн мэргэжилтэнд хандан үйлчилгээний хүсэлтээ гаргана.Тодруулбал, 1959 оны долоодугаар сарын 15-наас 1960 оны гуравдугаар сарын 03-ны хооронд төрсөн хүмүүс хамаарах бөгөөд өмнө нь "Насны хишиг" тэтгэмж авч байсан ахмадууд дахин бүртгүүлэх шаардлагагүй."Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэн иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай.Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна. Мөн "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх хэрэгтэй. Энэ жил хоёрдугаар сарын 28-наас өмнө 65 нас хүрсэн ахмадууд хүсэлтээ гаргаж, насны хишиг авч эхэлнэ. Харин гуравдугаар сарын 03-наас хойш төрсөн, 65 нас хүрч буй ахмадууд наадмын үеэр олгодох бүртгэлд хамрагдах юм.

 Хуулиндаа, Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын  ойн баяр 7 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн ахмад настанд мөн хуулийн 12.3.1-12.3.4-т заасны дагуу  насны хишиг олгоно. Энэхүү журмын 3.1-д заасан ахмад настан, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  тухайн жилийн 1 болон 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан банкаар дамжуулан насны хишгийг авна хэмээн заасан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан