Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2025 оны нэгдсэн зөвлөгөөн эхэллээ

Цагдаагийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийн талаар удирдах ажилтнуудын дунд нэгдсэн ойлголт бий болгох, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулж, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого зорилтоо тодорхойлох зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар урилгаар оролцож, зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд үг хэлэв.

Энэ удаагийн зөвлөгөөнийг “Хамтдаа хөгжье” уриа дор “Байгууллагын хөгжил, цаашдын чиг хандлага”, “Төрийн бодлого, хөгжлийн удирдлага”, “Мэргэжлийн удирдлага” үндсэн сэдвийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэх юм.

Зөвлөгөөн энэ оны 01 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 220 удирдах албан тушаалтан оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан