Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн дараагийн шатны үнэлгээг эхлүүллээ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хурал ХЗДХЯ-нд боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга О.Алтангэрэл хэлэхдээ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас хяналтад байх орнуудын “Саарал жагсаалт”-д Монгол Улс дахин орох эсэхийг шийдвэрлэх чухал үе ирж байгааг онцлоод дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд хийж буй ажлуудаа цаг алдалгүй эхлүүлэхийг зөвлөлийн гишүүдэд даалгалаа.

Тус хурлаар өмнөх хурлын шийдвэрийн биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлыг хэлэлцэн шийдвэрлэхийн зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн салбараар дамжуулан мөнгө угаах эрсдэлийн нөхцөл байдлын талаар гишүүдэд танилцууллаа.

Түүнчлэн олон улсад авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ болон Монгол Улс дахь хууль, эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлага, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний эрсдэлийн дараагийн шатны үнэлгээг эхлүүлж, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн дагуу үр дүнтэй байдлын үнэлгээ хийх, Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тушаалын төслийг хэлэлцэн баталлаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан