Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Б.Тэгшбаяр: Далд зогсоолын ажил 95 хувьтай, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг ирэх гуравдугаар сард эхлүүлнэ

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар далд зогсоолын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Харин хүрээлэнгийн тохижилтыг ирэх гуравдугаар сард эхлүүлэх юм. Энэ талаар “Бодь Пропертийз” ХХК-ийн удирдлагаас тодрууллаа.

“Бодь Пропертийз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр: “Урт цагааны суурин дээр нийт таван блок далд гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэн барина. Өнөөдрийн байдлаар 109 машины зогсоолтой далд гараашны төмөр, бетон бүтээцийн ажлыг бүрэн дуусгасан буюу нийт ажил 95 хувьтай байна. Цэцэрлэгт хүрээлэнг дулаарч эхлэхээр буюу гуравдугаар сараас барихад тохиромжтой. Тиймээс ирэх гуравдугаар сараас ногоон байгууламж, явган хүний зам, усан оргилуурыг хийж эхэлнэ. Манай компани энэхүү цэцэрлэгт хүрээлэнг зундаа багтааж нээх зорилгоор тасралтгүй ажиллаж, давхардсан тоогоор 4400 гаруй хүн ажиллаж байна” гэв. Биднийг очиход хамгийн доод B1 давхартайгаа нийлээд нийт 4 давхар жуулчдад зориулсан үйлчилгээний барилгын баганын арматур хийгдэж байв. Хүйтний улиралд барьж байгаа учраас бетоны чанарыг алдагдуулахгүйн тулд дулаан хадгалах технологи ашигладаг байна. Одоо баригдаж буй барилга нь 30х32 харьцаатай бөгөөд нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзлэх юм. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан