Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Итали улстай автотээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Итали Улсын Дэд бүтэц, тээврийн Дэд сайд Т.Ферранте нар 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Ром хотноо уулзаж, Монгол, Италийн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ зам, тээврийн харилцаа бол аливаа хоёр орны хоорондын бүхий л салбарын хамтын ажиллагааны суурь болж байдгийн хувьд энэ жил тохиож буй Монгол, Итали хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээний эхлэл болгож “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ хэлэлцээр нь Монгол Улсын Ази-Европыг холбосон транзит улс болох зорилготой нийцэж байгаа тухай цохон тэмдэглэв.

Мөн энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлж, тогтворжуулахад хоёр улс хоорондын худалдаа, эдийн засаг, аялал, жуулчлал, соёл, урлаг зэрэг бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал нөлөөтэй болохыг онцлов.

Дэд сайд Т.Ферранте “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсан нь Монгол, Итали хоёр орны хооронд шууд нислэг нээх эрх зүйн орчныг бүрдүүлээд зогсохгүй манай хоёр орны зам, тээврийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд Монгол, Итали хоёр орны хоорондын худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан автотээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах, жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан зөвшөөрөх чиглэлийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр харилцан тохиролцов гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан