Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсад ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2025 оны нэгдүгээр сарын 24-29-нийг хүртэлх өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсад албан томилолттой ажиллаж байна.

Тэрбээр Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит XII хуралдаанд оролцож байна.

Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсын “Таналенг” хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Энэхүү боомт нь Лаос улсын нэгдүгээр зэрэглэлийн хуурай боомт бөгөөд НҮБ-ын АНДЭЗНК-ийн хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлагдсан олон улсын ач холбогдол бүхий 9 хуурай боомтын нэг юм.

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд хуурай боомт байгуулах нь худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, тээвэрлэлтийн хугацаа, өртгийг бууруулах, хөрш улстай аль болох олон боомт гарцаар холбогдох, чөлөөтэй дамжин өнгөрөх нөхцөл боломжийг бүрдүүлэх, чингэлэг тээврийн хүлээгдлийг арилгах зэрэг логистикийн төвийн үйл ажиллагааг сайжруулсанаар тээврийн зардал ихээхэн хэмжээгээр буурч, эдийн засгийн үр ашиг нэмэгдэх олон талын тооцоо судалгааг гаргаад буй юм гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

 

 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан