Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх чухал

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хурлаа өнөөдөр хийлээ. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан байр сууриараа илэрхийллээ. Тэрбээр"Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргасан.

Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, үр дүн гаргаж эхлээд байна. Нийгмийн даатгалын санд Капитал банк, Чингис хаан банкнаас авах 160 тэрбум төгрөгийн авлага бий. Капитал банканд 104.2 тэрбум төгрөгийн авлагаас мөнгөн хөрөнгөөр 13 тэрбум, хөрөнгөөр 25 тэрбум төгрөгийг барагдуулсан байна.

Харин Чингис хаан банкнаас 103.57 тэрбум төгрөгийн авлагатай байснаас 8.64 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгалын сан руу хуваарилж байна. Өнөөдрийн байдлаар Чингис хаан банкнаас 94.95 тэрбум төгрөгийн авлагатай.Цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх хамгийн чухал" гэв.

Нийгмийн даатгалын санд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж, эрсдэлээс хамгаалах Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөө, Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн шимтгэл тооцох журамтай холбоотой харилцааг зохицуулах журмыг хэлэлцэн баталлаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан