Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
СБД: 5 хорооны 6 байршилд халиа тошин үүссэн байна

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Шуурхай хурлыг Засаг дарга М.Алтангэрэл удирдан явуулж, дарааллын дагуу Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Он гарсаар Цагдаагийн байгууллагад 3358 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт бүртгэгдсэн гомдол, мэдээлэл 352 буюу 5.3 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 14 нэгжээр буюу 0,1 хувиар буурсан, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 10 892 бүртгэгдсэн нь 366 буюу 3.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн 32 дуудлагад ажиллаж аж ахуйн нэгж, иргэдийн 3 тэрбум 479 сая төгрөгийн эд хөрөнгө, амь насыг авран хамгааллаа. Дүүргийн хэмжээнд 5 хорооны 6 байршилд халиа тошин үүссэн. Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын давхардсан тоогоор 32 алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр 34000-35000мкв орчим талбайд халиа, тошин үүсэхээс сэргийлэн ажиллахын зэрэгцээ 18 дугаар хороонд хуримтлагдсан 1120мкуб мөсийг зөөж зайлуулжээ.Сүүлийн 7 хоногийн байдлаар Сэлбэ Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжаар 77 хүүхэд үйлчлүүлж, эрэмблэн ангилалтын үндсэн дээр 28 хүүхэд буюу 36,4%-ийг хэвтүүлэн эмчилж байна.Мөн 2024-2025 оны томуугийн нэмэлт дархлаажуулалтад зорилтот бүлгийн хамрагдвал зохих 15350 иргэнийг бүрэн хамруулжээ. Шуурхайн төгсгөлд Засаг дарга М.Алтангэрэл нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн болон цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Нийтэлсэн: О.Ундармаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан