Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын албан хаагчид СХД-ийн 20 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, СХД-ийн 20 дугаар хороо, "Энхжин" худалдааны төвөөс 22-ын товчоо хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд чингэлэг байршуулж, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхлэх, бараа бүтээгдэхүүнийг явган хүний зам дээр өрж тавих, орц гарцыг хаах зэрэг зөрчлүүд илэрсэн юм. Иймээс үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж, хотын стандартыг хангуулах зөвлөмж, мэдээллийг өгсөн юм.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, хотын стандартыг мөрдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж, бараа бүтээгдэхүүнээ явган хүний орц гарцыг хааж байршуулах зэрэгт шаардлага тавьж байна. Энэ хүрээнд нийт аж ахуйн нэгж, сууц өмчлөлийн холбоо, иргэдэд хотын стандартыг хангах мэдэгдэл, зөвлөмж, албан шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүргүүлсэн газрууд хэрэгжилтийг хангасан эсэхийг мөн шалгана” гэв.

Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулж байгаа төмөр авах цэг нь машин, механизм зорчих, иргэд болон ажилчид өөрсдөө зорчих бүсчилсэн зам талбай байхгүйгээс гадга талбайн зохион байгуулалт, хөдөлмөр аюулгүй байдал алдагдсан байв. Иймээс стандарт хангуулах шаардах хуудас хүргүүллээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Хамгийн их уншсан