Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан ажиллах цоо шинэ зохицуулалт орсон. Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар тогтоол гарч, орон нутагт 565, нийслэлд 268, улсын хэмжээнд нийт 833 нийгмийн ажилтан ажиллахаар шийдвэрлэсний дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон мэргэжлийн холбоод, Их дээд сургуулийн багш, зөвлөх, судлаачдын төлөөллөөс бүрдсэн 40 оролцогчийг өнөөдрөөс эхлэн сургагч багшаар бэлтгэж байна.

Эдгээр сургагч багш нар шинээр ажиллаж эхлэх сум, хорооны нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын байранд чиглүүлэх, мэргэшүүлэх сургалтыг 2 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ны өдрүүдэд орон нутагт зохион байгуулах юм.

Цаашид хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чиглэсэн ахисан түвшний, мэргэшүүлэх сургалтуудыг олон хэлбэр, төрөл, үе шаттайгаар зохион байгуулах, сургалтын агуулга, хөтөлбөр, сурах бичгийг цахимжуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр оролцогч талуудтай хамтран ажиллаж байна.

Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтнууд хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд шуурхай тусламж үзүүлэх, эрсдэлт нөхцөлийг эрт илрүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудыг холбох, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн хамгааллын үйлчилгээ үзүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан