Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ

Өмнөд Солонгост өнгөрсөн 12-р сарын 3-нд цэргийн онц байдал зарласан асуудлаар ерөнхийлөгч Юн Сог Ёлд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд хийхээр товложээ. Хууль шүүхийн эх сурвалжаас Ёнхап агентлагт энэ тухай мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотой шүүх ажиллагаатай зэрэгцээд, бослого үймээн дэгдээсэн асуудлаарх эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд одоогоос 7 хоногийн өмнө Ерөнхийлөгч Юныг яллагдагчаар татсан юм.

Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэг нь  албан ёсны шүүх хурал болохоос өмнө гол асуудлууд болон нотлох баримтуудыг нягтлах зорилгоор явагддаг шүүхийн мөрдөн шалгах үйл ажиллагаа учраас Ерөнхийлөгч Юн биечлэн байх албагүй гэж мэдээлэлд дурдсан байна. Юн Сок Ёлийг батлан хамгаалах сайд асан Ким Ён Хён болон бусад албаны хүмүүстэй хуйвалдаж, аливаа дайн хямрал эсвэл үүнтэй дүйцэхүйц үндэсний хэмжээний хямралын шинж тэмдэггүй байхад Үндсэн хууль зөрчиж, хууль бусаар цэргийн онц байдал зарласан хэрэгт буруутгаж байгаа. Ёнхап-ын мэдээлж байгаагаар, Ерөнхийлөгчийг мөн парламентын гишүүдийг цэргийн онц байдлыг цуцлах санал хураалгахгүйн тулд Үндэсний Ассамблей руу цэрэг оруулж, улс төрийн нөлөө бүхий гол албан тушаалтнуудыг баривчлахыг завдсан хэрэгт буруутгаж байгаа юм байна. Энэ хэрэг явдлаас үүдэж Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн парламентын шийдвэрийг эцэслэж батлах эсэхийг шийдэх учиртай Үндсэн хуулийн шүүхийн бүрэлдэхүүн бүрэн бус гэдгээр асуудал мөн хойшилсоор байгаа. 9 гишүүнтэй байх ёстой ҮХШ 9 дэх шүүгчийг томилгоог түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мокийн шийдвэр Үндсэн хуульд нийцэх эсэх асуудлаар өчигдөр шийдвэр гаргах байсан ч хойшлуулжээ.

Одоогоор нэг шүүгч дутуу байгаа Үндсэн хуулийн шүүхийн бүрэлдэхүүний томилгоо Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг огцруулах шүүх хурлын үр дүнд нөлөөлж болзошгүй гэдэг үүднээсээ чамгүй маргаан дагуулаад байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн Үндэсний ассамблейн шийдвэрийг эцэслэж батлах эсэхийг шийдэхэд ҮХШ-ийн доод тал нь 6 шүүгчийн дэмжсэн санал шаардлагатай юм байна. Үүний зэрэгцээ Юн Сок Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлснийг эсэргүүцсэн болон дэмжсэн жагсаал цуглаанууд өчигдөр Сөүл хотын хэд хэдэн газарт болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан