Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Стандартуудыг шинэчлэх ажлыг хэрэгжүүлнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/25 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй стандартын улсын үзлэг зохион байгуулах ажлын хэсгийг томилжээ. Ажлын байранд ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэхэд тавигдах хэм хэмжээг стандартаар тогтоож өгдөг ба эдгээр стандартууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй.ХАБЭА-н стандартад 5 жил тутамд үзлэг хийж, шинээр боловсруулах, шинэчлэн сайжруулах, хүчингүй болгох стандартыг тогтоож, цаашдаа салбарын хэмжээнд шаардлагатай стандартуудыг тодорхойлдог. Хамгийн сүүлд 2018 онд улсын үзлэг хийгдсэн ба энэхүү арга хэмжээ нь ХАБЭА-н тогтолцооны шинэчлэл 2025-2028 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд хийгдэх юм.Улсын үзлэгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Стандарт, хэмжил зүйн газар болон мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэн судлаачид хамтран энэ сард багтаан явуулж, ажлын явц, үр дүнг тайлагнан дүгнэж, стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэх, холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрт уялдуулан шинэчлэн боловсруулна.Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6730 гаруй стандарт хэрэгжиж байгаагийн 150 орчим нь ХАБЭА-н салбарт мөрдөгддөг. Үүний 35% нь хөдөлмөрийн аюулгүй байдлын, 60% нь хөдөлмөрийн эрүүл ахуйн, таван хувь нь мэргэжлээс шалтгаалсан өвчний стандарт байдаг.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан