Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг БНФУ-ын “ПОМА” компанийн төслийн менежер Чарли Коддериц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар Францын талаас төслийн ерөнхий танилцуулга, зураг төслийн талаар мэдээлэл хийж, Онцгой байдлын байгууллагаас дүүжин тээврийн барилга угсралт болон ашиглалтын явцад аюулгүй байдлыг хэрхэн хангах, үнэлэх, хяналт тавих зэрэг асуудлаар санал солилцсон юм.

Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын байгууллагаас өндрөөс авран хамгаалах чадавхын судалгааг хийж байна. Төсөлтэй холбогдох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, өндрөөс аврах ажиллагааны техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал болон хяналт, шалгалт зохион байгуулах чиглэлийн судалгааны үр дүнг үндэслэн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллана гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан