Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан дүүрэгт хороо, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

Төрийн болон эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг нэг дор шуурхай үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд төрийн үйлчилгээний цогцолбор барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Цогцолбор барилга 18х14.3 метр хэмжээтэй гурван давхар бөгөөд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс ажиллах зориулалтаар орчин үеийн шийдлээр баригдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой лифттэй, авто зогсоолтой, зоорьтой барилга гэдгээрээ онцлог. 

Тус цогцолбор барилга ашиглалтад орсноор хорооны 1522 өрхийн 5371 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээ, нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг цогцоор нь хүргэх боллоо.  Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ‘’Гурванбулаг сод᠋’’ ХХК барилгыг барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан