Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Насны хишиг”-ийн болзол хангасан ахмадууд дахин хүсэлт гаргах шаардлагагүй

“Насны хишиг”-ийн болзол хангасан ахмад настан эхний удаа бүртгүүлсэн бол дахин хүсэлт гаргах шаардлагагүй болохыг албаныхан мэдээллээ.  Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан. Цагаан сарын болон Улсын баяр наадмаар 65 нас хүрч, “Насны хишиг”-ийн болзол хангасан ахмад настан нэг удаа E-Halamj.mn, E-Mongolia.mn системээр хүсэлтээ гарган дансны дугаараа бүртгүүлнэ.Үүнээс хойш дахин жил бүр хүсэлт гаргах шаардлагагүй юм. Насны ангилал ахих, мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэхэд системээс өөрчлөлт хийгдэх  учир иргэн өөрөө очихгүй, дахин хүсэлт шаардлагагүй ахмад настны бүртгэлтэй банкны харилцах дансанд насны хишгийг шилжүүлдэг. Харин энэ онд 65 насанд хүрсэн ахмад настан цахимаар хүсэлтээ гаргах боломжгүй бол харьяа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан