Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 18 дугаар хороонд 200 ортой цэцэрлэг барина

Нийслэл хотод боловсролын салбарт энэ онд улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ талаар НБГ-ын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэл хотод энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ сард хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг улсын комисс хүлээж аваад байна. 2024 онд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хотхон, хороолол ихтэй, төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороодод газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхон орчимд, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Кинг Тауэр, Маршал таун орчимд газар чөлөөлөлтийг хийж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт тусган баталсан” гэв.

2024 онд газар чөлөөлсөн байршлуудад энэ онд сургууль, цэцэрлэг барих юм. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургууль барихаар газрыг чөлөөлж, хөрөнгийг шийдээд байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Гурван булаг сод” ХХК шалгарч, барилга угсралтын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэгийн барилга барихаар 2024 онд газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Төслийн гүйцэтгэгчээр “Юувоку” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан