Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Монгол-Хятадын талууд хил холболтын төмөр замын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан БНХАУ-д хийх албан айлчлал өнөөдөр эхэлж байна.Хамтарсан Засгийн газрын “2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 14 том мега төсөлд, хамгийн эхэнд эрэмбэлэгдэж буй Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын хэлэлцээр байгуулах түүхэн үйл явдалтай холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Хятад Ард улсад ажлын айлчлал хийж байна.Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийх юм.Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурна.БНХАУ-ын Харбин хотод өнөөдөр буюу 2025 оны 02 сарын 14-нд үзэглэх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт олгосон юм.

Гарын үсэг зурсны дараа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батална.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан