Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Ерөнхий хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болов

НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комиссоос санаачилсан “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов.Хуралдааныг Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын захирал Г.Өлзийсайхан даргалж, ЦХИХХЯ, ЗТЯ, ЭЗХЯ АҮЭБЯ, ХХААХҮЯ, ГЕГ, МЭГ, СХЗГ, ҮСХ, МҮХАҮТ, Монголбанк, Үндэсний Дата Төв болон Монгол Шуудан ХК зэрэг төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцов. Энэ удаагийн хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон АНДЭЗНК болон ЕХ-ны Монголын гадаад худалдааг дэмжих төсөлтэй хамтран 3 дугаар сард зохион байгуулах “Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээний талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.Мөн Гишүүд “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, худалдаатай холбоотой үйл ажиллагааг цахимжуулах талаар цаашдын чиг хандлага, тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, оролцогч байгууллагуудын түвшинд зохицуулалт хийж ажиллахаар тогтов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан