Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл хураамж төлөхгүй

Нийслэлийн ИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Уг тогтоолд нийслэлд бүртгэлгүй орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө.

Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар дараах дөрвөн шалтгаанаар нийслэлд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэлтэй иргэдээс төлбөр авахгүй байх өөрчлөлт орууллаа. Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс төлбөрөөс чөлөөлөгдөх иргэний хүсэлт, нотлох баримтыг www.ubtraffic.mn сайтаар хүлээн авна.

Нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй иргэн дараах дөрвөн шалтгаанаар нийслэлд зорчсон бол үүнийгээ нотолсон бичиг баримтыг бүрдүүлж төлбөрөөс чөлөөлөгдөнө. Үүнд,

  1. Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үүнийгээ дараах бичиг баримтаар нотолсон.
  • Иргэний хүсэлт
  • Үйлчилгээ авсан эмнэлгийн эмчлэгч эмчийн тамга, тэмдэг, гарын үсэг бүхий эмнэлгийн бичиг, бусад
  1. Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан, үүнийгээ нотолсон.
  • иргэний хүсэлт
  • нотлох бичиг баримт, тээврийн хэрэгслийн буяны ажлын бичиг, бусад
  1. Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан, үүнийгээ нотолсон.
  • Иргэний хүсэлт
  • зам тээврийн осолд холбогдож тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт.
  • Тээврийн хэрэгсэлд гэмтэл учирч хөдөлгөөнд оролцоогүй бол гэмтэл учирсан нь үнэн болох тээврийн хэрэгслийн зураг, засварт үйлчилгээ хийлгэсэн бол үйлчилгээний төлбөрийн баримт, бусад
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоогүй маршрутыг Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран давхар шалгаж тогтооно.
  1. Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан, үүнийгээ дараах баримтаар нотолсон.
  • Иргэний хүсэлт
  • Онцгой байдлын үед ажиллах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр (журам, тогтоол, захирамж, тушаал, албан бичиг гэх мэт мэдээллийг хавсаргана.)

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан