Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл боловсруулахад 30 гаруй мянган хүн санал ирүүлжээ

Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулахад 30 гаруй мянган иргэн саналаа ирүүлсэн байна.

Засгийн газраас энэ оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан юм. Хууль тогтоогчид намрын ээлжит чуулганаар тогтоолын төслийг дэмжиж, ирэх сард эхлэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн эцэслэн батлахаар төлөвлөж байна.

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд хотуудыг соёл, боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр тусгаж, 190 гаруй мянган ажлын байрыг шинээр бий болно гэж тооцжээ.

Мөн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд тогтвортой, идэвхтэй, дасан зохицох, цогц хүртээмжтэй байхад чиглэсэн 31 зорилт 111 дэд зорилт бүхий арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байна. Их хотын 2040 оны хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийслэлчүүдийн санал тусгалаа олсныг Улаанбаатар хотын ерөнхий архитехтор Ч.Төгсдэлгэр хэллээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлснээр нийслэлийн иргэдийн 90 гаруй хувь нь орон сууцанд, 10 орчим хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрах боломж бүрдэнэ гэж тооцсон байна.

Түүнчлэн нэг хүнд ногдох ногоон байгууламж, нийтийн тээврийн хүртээмж, эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар дээшлэн, агаар орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. 

Нийтэлсэн: МҮОНР-ийн "Хурд" агентлаг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан