Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ажиллах хүчний оролцооны түвшин 62.2 хувь болж, 1.7 нэгж хувиар өсжээ

Ажиллах хүчний судалгааны 2024 оны  4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15батүүнээс дээш насны нийт хүн амын 62.2 (1.4 сая) хувьнь ажиллах хүч, 37.8 (869.2мянга) хувь    нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 2024 оны 4-р улирлын байдлаар 62.2 хувь болж, өмнөх оноос 1.7 нэгж хувиарөсөж , өмнөх улирлаас 0.8 нэгж хувиар буурсан байна. Нийт 1.4 саяажиллах  хүчний 94.9 (1.3  сая)  хувийг  ажиллагч, 5.3 (75.4 мянга)  хувийг  ажилгүй  иргэн бүрдүүлж байна.

Харин    ажиллах хүчнээс гадуурх 869.2 мянган хүн байгаагийн 1.3 (10.9 мянга) хувь нь боломжит ажиллах хүч буюу ажил хийх хүсэлтэй ч тодорхой шалтгаанаар ажил хайгаагүйэсвэлшууд ажил хийх боломжгүй байсан хүн ам байв.  Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2024 оны 4 дүгээр улирлын байдлаар 58.9 хувь болж,өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар өсөж, өмнөх улирлаас 0.3 нэгж хувиар буурсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн  хэрэгцээ  бүрэн  хангагдаагүй  байдлыг  илэрхийлэх хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 6.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.8 нэгж хувиар, өмнөх улирлаас 1.4 нэгж хувиар буурсан байна. Харин ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 1.4 нэгж хувиар нэмэгдэж, өмнөх улирлаас 0.8 нэгж хувиар буурчээ. 

2024 оны туршид   ажиллах хүчний оролцооны түвшин өмнө хоны мөн үеүдтэй харьцуулахад 1.4-2.6 нэгж хувиар өссөн байна.Тухайлбал, 2024 оны 4-р улирлын үр дүнг авч үзвэл, ажиллах хүчний оролцооны түвшин нэмэгдэхэд ажиллагч 31.0 мянган хүнээр, ажилгүй иргэн 22.0  мянган хүнээр тус тус   өссөн нь нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан