Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Иргэндээ ээлгүй, зургаан үе шат дамждаг хүнд суртлыг арилгаж, бүрэн цахимжуулна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвийн протез, ортопедийн үйлдвэрийн төвийн төлөөлөлтэй уулзлаа.

Манай улсад 20 мянган иргэн протез, ортопед хэрэглэдэг.

Нийгмийн халамжийн тухай хуулиар 3 жил тутамд шинэчлүүлэх ёстой. Гэсэн ч 10-20 жил хиймэл гар хөлөө солиулаагүй иргэн ч байна.

Шалтгаан нь төрийн үйлчилгээний хүнд суртал.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гурван жил тутамд хиймэл гар, хөл захиалахдаа эмчид оношоо баталгаажуулах, нэхэмжлэх үүсгүүлэх, харьяа дүүргийнхээ эмнэлэгтээ баримт бичгээ бүрдүүлж өгөх, шийдвэр гарахыг хүлээх, санхүүжилтээ хүлээх, бүтээгдэхүүнээ захиалж, хүлээн авах гэсэн 6 үе шатыг дамжиж, заавал биеэр очиж, багадаа 21 хоног хүлээдэг юм байна.

Төрийн бүх үйлчилгээ цахимжиж буй энэ үед үүн шиг хүнд сурталтай, иргэндээ ээлгүй байж болохгүй.

Мөн хариуцсан сум, хорооны хөдөлмөр халамжийн ажилтан нь иргэндээ хүрч ажилладаггүйгээс ч энэ асуудал бэрхшээл бий болж байна.

Энэ хүнд суртлыг арилгаж, цахимжуулах шийдэл гаргаж, хэрэгжүүлэх хугацаатай үүрэг өглөө.

Манай улсын протезын үйлдвэрт сайн тоног төхөөрөмж бий.

Орчин үеийн шаардлагад нийцсэн 3D хэрэгсэл ч үйлдвэрлэдэг юм байна.

Харин тоног төхөөрөмжүүдээ ашиглах хүний нөөц дутмаг.

Нарийн мэргэжилтнүүдээ бодлогоор бэлтгэх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн нөхөн сэргээлтийг сайжруулах, халамжийн сангийн өртгийг нэмэгдүүлэх, шинэчлэх, жишиг үнийг бодох аргачлалыг боловсруулж, хүртээмжтэй, чанартай зөв бүтэцтэй болох шаардлагатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан