Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ГИХГ: 2755 иргэнд цахим виз олголоо

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 1724 иргэнд визийн зөвшөөрөл, 674 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 24 улсын 2755 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1217 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3909 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 2029 иргэний бүртгэлд хасалт хийв.

Төлөвлөгөөт 4, төлөвлөгөөт бус 12 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж,  43 аж ахуйн нэгж, байгууллага, 651 гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг шалгаж, нийт 18 зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авлаа. Мөн зөрчил гаргасан 1767 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 1 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлсэн байна.

Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч нь виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасан хариуцлага хүлээсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 8 улсын 121 иргэнийг албадан гаргалаа.

2025 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 31092 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 12852, хөрөнгө оруулагч 3816, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4812, цагаач 1828, шашны зорилгоор 116, албан хэргээр 639 гадаадын иргэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан