Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх тухай санал авч байна

Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх санал тухай санал авч эхэлжээ. Тодруулбал, иргэн С.Чулуунпүрэв санаачлан цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх саналыг цахимаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Санал асуулгыг 2025 оны хоёрдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 20 хүртэл авах бөгөөд 100 мянган гарын үсэг цуглуулснаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломжтой болох аж.

Иргэн С.Чулуунпүрэвийн гаргасан өргөдөлд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний түүх соёл, ёс уламжлалдаа нийцүүлэн Цагаан сарын баярын амралтын өдрийг Битүүний өдрөөс эхлүүлэн 6-10 хоног амардаг байхаар хуульчлах. Ингэхдээ нийтийн ухамсарт баттай шингэж, үүргээ гүйцэтгэсэн зарим баярын амралтын өдрүүдийг хасаж, зөвхөн тэмдэглэлт өдөр болгох. Өнөөгийн Монгол Улсад жилд 16 өдрийн баярын амралтын өдрүүд байгаа тоонд бариулан зохицуулах. Ингэснээр Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр ба Шинэ жилийн өдрүүдэд жилд гурван удаа олон хоногийн амралттай болох" талаар бичжээ.

Цагаан сарын баяраар амрах хоногийг нэмэгдүүлэх тухай саналд саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарж өгнө үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан