Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх хурал болж байна

Өмнөд Солонгосын бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох бослого самуун дэгдээсэн гэх хэргийн урьдчилсан шатны анхны шүүх хурал Сөүлд болж байна. Энэ шүүх хуралд Юн биечлэн оролцохыг түүний өмгөөлөгч өчигдөр мэдэгдсэн. Энэ удаагийнх, Өмнөд Солонгосын албаа хашиж байгаа Ерөнхийлөгчийн хувьд эрүүгийн хэргээр шүүгдэж байгаа анхны тохиолдол, хэрвээ Юн Сок Ёль улс орондоо улстөрийн болоод парламентын үйл ажиллагааг хориглож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хянаж хязгаарлах заалттай цэргийн онц байдлыг үндэслэлгүйгээр зарласан гэм буруу нь шүүхээр тогтоогдвол олон жилийн хорих ял заагдаж болзошгүй юм.

Өнөөдрийн, эрүүгийн хэрэгт холбогдох шүүх хурлын тухайд, хэргийн гол шалтгаан нөхцөлийг тогтоох, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төлөвлөх зорилготой урьдчилсан шатны хэлэлцүүлэг. Тиймээс хэрэг хариуцагч заавал оролцох шаардлага байдаггүй ч Ерөнхийлөгч Юн хүрэлцэн очиж байлцжээ. Өглөө 10 цагаас эхэлсэн энэ шүүх хуралтай давхар мөн Юн Сок Ёлийн баривчлах шийдвэрийг цуцлуулж, суллуулах хүсэлтийг хянан хэлэлцэх болж байгаа учир “Ерөнхийлөгч Юн энэ хуралд мөн оролцож байр сууриа илэрхийлэх бодолтой" байгааг түүний ойрын эх сурвалж өмнө нь хэвлэлд мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Юн Сок Ёль өнгөрсөн оны 12 сарын 3-нд хэсэг хугацаанд цэргийн онц байдал зарласан нь бослого самуун дэгдээсэн хэргээр эрүү үүсгэн шалгагдах нөхцөл болсноос түүнийг 1-р сарын дундуур баривчилж цагдан хорих төвд хорьсон. Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн цэргийн онц байдал зарласан эрс үйлдлээс шалтгаалж Азидаа 4-т ордог том эдийн засаг болоод бүс нутаг дахь АНУ-ын гол холбоотон энэ улсад улстөрийн хямрал дэгдэж, ерөнхий сайд болон өндөр албаны өөр хэд хэдэн албан тушаалтан энэхүү бослого үймээн дэгдээсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон албанаасаа бууж шүүхээр шалгагдаж байгаа юм.

Үүнээс гадна өнөөдөр мөн Үндсэн хуулийн шүүх дээр Ерөнхий сайд Хан Дук Су нарын зэрэг гэрчүүдийн мэдүүлгийг сонсох хуваарьтай, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэнд холбогдох энэ сонсголд Юн оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Өнгөрсөн 12 сарын 14-нд Өмнөд Солонгосын парламентын баталсан Ерөнхийлөгч Юнд итгэл үзүүлэх шийдвэрийг авч хэлэлцсэнээр түүнийг албанд нь хэвээр үлдээх эсвэл огцруулах эсэхийг эцэслэж шийдвэрлэх ёстой. Юн Сок Ёль болон түүний өмгөөлөгчдийн зүгээс өмнөх хурлууд дээр, түүнийг хэрхэвч бүрэн хэмжээний цэргийн онц байдал зарлах санаа байгаагүй, гагцхүү улстөрийн гацаанаас гарах үүднээс анхааруулах арга хэмжээ авах зорилготой үйлдэл хийсэн гэж мэдүүлж байсан. Юн Сок Ёлийг ҮХШ-с огцруулах нөхцөлд 60 хоногт багтааж дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулах ёстой байна. Үүний зэрэгцээ өнөөдрийн шүүх хурлын үеэр шүүхийн гадаа олон хүн цугларч болзошгүйгээс шүүхийн эргэн тойронд 3200 алба хаагчдыг дайчлан харуул хамгаалалтыг чангатгасныг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан