Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Сэлбэ голд 1.3 сая шоо метр эзлэхүүнтэй усан сан барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт, цэвэрлэгээний ажлын явц, усан сан барих болон үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлын явцын талаар хэлэлцэв.

Энэ сарын 10-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 78.2 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн О.Мандах танилцууллаа.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Сэлбэ сэргэлт” төслийн явцыг танилцуулав.

Тус төслийн усны барилга байгууламжийн ТЭЗҮ, геодези, байр зүйн зураглал, инженер геологийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны  нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ , авто зам, гүүрний нарийвчилсан зураг төслийн  ажил, гүүрэн байгууламж, дугуйн зам, явган хүний зам, талбайн инженер геологийн судалгааг боловсруулж дууссан. Сэлбэ голын үерийн эрсдэлээс хамгаалах, урсацыг нөхөн сэргээхийн тулд голын дунд хэсэгт буюу үерийн ус ихээр цугларах БЗД-ийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны хэсэгт Сэлбэ голын үерийн оргил урсацыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина. Мандлын талбай 21.7 га, гүн 2.5-4 метр байх бөгөөд барилга угсралтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлнэ гэдгийг тэрбээр хэлж байв.

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei jorlono
Хамгийн их уншсан